Бас нэг MVP Варриорс багтай гэрээ байгууллаа
Энэ зун Кэвин Дюрантыг багтаа нэгтгэж чадсан Голден Стэйт Варриорс одоогийн байдлаар 14 тоглогчтой байгаа. Тэгвэл 15 дахь буюу хамгийн сүүлийн тоглогчоороо Шактин Фүүл нэвтрүүлгийн Үнэ Цэнэтэй Тоглогч Жавал МакГийг сонгожээ.
Тэд энэ зун Дюрантыг авчрах гэж олон чухал тоглогчдоо өөр баг руу явуулах хэрэг гарсан. МакГигийн хувьд бэртэл гэмтлийн асуудлаас болж сүүлийн жилүүдэд олон тоглолт өнжсөн билээ. Гэхдээ Варриорс багийн сэлгээний төвийн тоглогчийн үүргийг гүйцэтгэх хангалттай нөөц боломж бий гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Post a Comment