Facebook компани үр дүнгээ танилцууллаа.
Хэд хоногийн өмнө Twitter компани хагас жилийнхээ үр дүнг танилцуулсан бол өнөөдөр Facebook компани үр дүнгээ танилцууллаа. Марк Зукербергийн хүчирхэг компани дахин өндөр өсөлт үзүүлж тэргүүлэгчийн байр сууриа хэвээр хадгалан үлдэв. Хагас жилийн орлого нь 6.43 тэрбум долларт хүрч өмнөх үеийн мөн үеэс 59%-иар,
өмнөх улирлаас 19,5%-иар өссөн байна.
Facebook сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн тоо мөн л өсөж 1.71 тэрбум/сард хүрчээ. Тус дүн нь өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн үзүүлэлт юм. Мэдээж хэрэг хэрэглэгчдийн дийлэнх нь ухаалаг, хөдөлгөөнт төхөөрөмж дээрээс facebook сүлжээг ашигладаг байна. Өдөрт л гэхэд дунджаар 1,13 тэрбум хүн уг сүлжээг ашигладаг аж. Facebook-н гэр бүлд багтах Messenger апп тэрбум хэрэглэгчийн босгыг давж, Instagram апп нь 500 сая хэрэглэгчийн босгыг давсан гээд олон баярт явдал давхар тохиожээ.
Нийт орлогын 84%-г мобайл зар сурталчилгаа бүрдүүлсэн байна. Үзүүлэлтүүд шинжээчдийн таамгийг давсан тул Wallstreet-нхан Facebook-н хагас жилийн үзүүлэлтэд сэтгэл хангалуун байгаа бололтой. Тайланг танилцуулснаас хойш зах зээл дээрх ханш ойролцоогоор 6% -иар өссөн аж.
Post a Comment